3D BILLBOARD

Үйлчилгээ

“Мэтис” ХХК самбарын зар сурталчилгааны нэгдсэн мэдээллийн сан болох www.sambar.mn “нэг цэгийн үйлчилгээ”-ий вэбсайтыг үүсгэн байгуулсан Монголдоо анхдагч зар сурталчилгааны самбарын мэргэшсэн компани билээ. Тиймээс бидэнд зар сурталчилгааны самбар зөөвөрлөх, угсрах, барих, засварлах арвин туршлага бий.

Энэхүү туршлагадаа тулгуурлан одоогийн Монголын зар сурталчилгааны самбаруудыг хөгжүүлэх, нийслэлийн өнгө үзэмжид эерэг нөлөө үзүүлэх, шинэлэг загварыг бий болгох, хэрэглэгчийн анхаарал татах чадварыг нэмэгдүүлэх зэрэг зорилгын хүрээнд олон төрлийн ажлуудыг төлөвлөж байна. Тухайлбал:

  • Зар сурталчилгааны самбарын тулгуурыг байгууламжтайгаар барьж гүйцэтгэх.
  • Олон улсын жишиг стандартад нийцсэн Light Billboard-г бий болгох. /том самбарын хэмжээтэй, дотроосоо гэрэл асдаг/
  • Томоохон байгууллагуудтай хамтран 3D биллбоард самбарыг өнгө, загвар, дизайны шинэлэг шийдэлтэйгээр барьж байгуулах.

Бидний төлөвлөгдөж буй төслүүдийн хамгийн орчин үеийн хэв загвар нь 3D зар сурталчилгааны самбар юм. Уламжлалт самбарын сурталчилгааг олон улсын зар сурталчилгааны, жишиг хөгжилтэй хөл нийцүүлэн алхах зорилгоор “Мэтис” ХХК хамтран ажиллагч, харилцагчид байгууллагууддаа байгууламжтай самбар буюу 3D хэмжээст биллбоард самбарыг санал болгож байна. Энэ нь энгийн зар сурталчилгааны самбараас дараах давуу талуудтай болно.

  • Нийслэлийн өнгө үзэмжинд эерэг нөлөөтэй
  • Загвар дизайны онцлог шийдэлтэй
  • Хүний анхаарлыг татах чадвартай
  • Мэдээлэл хоногшуулах

3D хэмжээсээр бүтээгдсэн зар сурталчилгааны самбар хийц, загвар дизайнаасаа хамааран хэрэглэгчдийн анхаарлыг татах чадвар нь энгийн хийцтэй зар сурталчилгааны самбараас 2-4 дахин өндөр байдаг нь судалгаагаар баталгаажсан байна. Анхаарал татах чадвараар өндөр байхын зэрэгцээ уламжлалт самбарын сурталчилгаатай харьцуулахад 3D хэмжээст өвөрмөц сурталчилгаа хүний ой тоонд хоногшиж үлдэх магадлал 3 дахин өндөр байдаг.

Ийнхүү 3D самбарын зар сурталчилгаа нь Advertiser компаниудад байгууллагаа болон брэнд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн анхааралд өртүүлэх, хоногшуулах томоохон боломж, давуу талыг бий болгож чадах орчин үеийн шинэ хэв маяг юм.

“Мэтис” ХХК-ы зар сурталчилгааны самбарууд дээр 3D хийц төлөвлөж гүйцэтгэх болон шинээр 3D самбар хийж гүйцэтгүүлэх гэх мэт бүхий л төрлөөр хамтран ажиллах сонголтыг бид танд үлдээж байна.