Улаанбаатар хот төдийгүй Монгол улсын хэмжээнд өнөөгийн байдлаар 79 телевиз үйл ажиллагаа явуулж байгаа судалгаа бий. Үүнээс нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 62 суваг байна. Энэ тоо хэмжээ нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд ТВ-ийн тоо хэт ихэдсэн байгааг тодхон харуулж байгаа юм. /дэлхийн дунджаас 14-20 дахин их тв сувагтай/

Энэ нөхцөл байдал Advertiser компнаниудад ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Олон тооны тв-ээ дагаа үзэгчид төдий чинээ хуваагдаж байгаа нь үр дүнтэй, оновчтой зар сурталчилгаа төлөвлөхөд хүндрэл үүсгэж байдаг. Үүнтэй шууд холбоотойгоор 2016 оны судалгаагаар нийт рекламны 30-40% нь ямар ч үзэгчгүй байсан байна. Энэ нь Advertiser компаниудын хувьд томоохон мөнгөн эрсдэл, айдсыг бий болгож байна.

"Мэтис" Зар сурталчилгааны агентлаг нь Advertiser компаниудын эрх ашиг, хэрэгцээ шаардлагыг хангах зорилгын хүрээнд зар сурталчилгаа төлөвлөх цаг үеэс зар сурталчилгааны үр дүнг тооцох хүртэлх бүхий л шатанд өөрсдийн дадлага туршлага, мэдээлэл судалгаан дээр үндэслэн хамтран ажилладаг билээ. Үүнд:

  • Реклам хийх студи, байгууллагуудыг санал болгох, зөвлөх
  • Реклам цацах тв-үүдийг "ТВ рейтинг"-ийн мэдээлэл дээр тулгуурлан дэлгэрэнгүй зөвлөгөө өгөх
  • Сонгосон телевизүүдэд хөнгөлөлттэй үнээр зар сурталчилгаа зуучилж нийлүүлэх
  • Цацагдаж буй болон цацагдсан рекламны "Мониторингийн судалгаа"-г үнэн бодитоор гаргаж баталгаажуулах
  • Цацагдсан рекламын үр дүнтэй байдлын анализ хийж, хэдэн хүнд мэдээлэл хүрснийг тооцоолон гаргах

Ийнхүү бүх шатанд Advertiser компаниудад бодит судалгаа шинжилгээн дээр тулгуурлан мэдээлэл, зөвлөгөө хүргэснээр реклам, зар сурталчилгааг бодит үр дүнтэйгээр хамгийн хямд зардлаар хүргэх нөхцөл бололцоог бий болгож байгаа билээ. Мөн бүхий л үйлчилгээ, зөвлөгөөг нэг дороос авснаар ажлаа хөнгөвчлөх, амжилтаа ахиулах давуу талууд бий болж байгаа билээ.

"Мэтис" Зар сурталчилгааны агентлаг нь 2008 оноос эхлэн реклам, зар суртачилгааны салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл гадаад, дотоодын олон аж ахуй, нэгж байгууллагуудын рекламыг тв-үүдээр амжилттай дамжуулан цацсан билээ.

Олон улсын зар сурталчилгааны зах зээлд аливаа нэг бүтээгдэхүүн өөр улс оронд зар сурталчилгаагаа явуулж, худалдаа арилжаа хийхдээ заавал "зар сурталчилгааны агентлаг"-аар дамжин ТВ-үүдэд рекламаа нийлүүлэн цацдаг шат дамжлагатай. Энэхүү зайлшгүй шаардлагын хүрээнд Мэтис зар сурталчилгааны агентлаг олон улсын томоохон брэндүүдтэй тогтмол хамтран ажилладаг билээ.

Таны сурталчилгааг 24 цагийн турш хэрэглэгчдэд хүргэдэг төдийгүй, ТВ, сонин сэтгүүлийн сурталчилгааны сул тал болох хэрэглэгчдийн хүссэнээр сольж, дараагийн суваг, хуудсыг тааруулж болдоггүйгээрээ бусад сурталчилгааны хэрэгслээс ялгарна. Шөнийн цагаар ч таны сурталчилгаа үр дүнтэй хэвээр хэрэглэгчдэд хүрсээр байдаг. АНУ-ын “Зар сурталчилгааны байгууллагуудын холбоо”-оос хийсэн судалгаагаар самбарын сурталчилгаа нь хамгийн их нөлөө үзүүлдэг болох нь тогтоогджээ. Самбарын дэргэдүүр өнгөрч яваа 10 хүн тутмын 9 нь самбарт тавигдсан сурталчилгаанд ямар нэгэн байдлаар анхаарлаа хандуулдаг байна. Харин дараа дараагийн ижил сурталчилгаатай самбарууд тааралдахад хамгийн анхаарал татсан, сонирхол төрүүлсэн хэсгийг дэлгэрүүлэн унших замаар хэрэгтэй мэдээллээ тогтоон авах үйл явц хүнийн тархинд явагддаг байна.

Самбарын сурталчилгааны үр дүнтэй байдал

  • Таны БРЭНДИЙН ӨНГӨ ТӨРХ, НЭР-ийг хэрэглэгчдэд хоногшуулах хүчтэй хэрэгсэл
  • Зорилтот хэрэглэгчиддээ сурталчилгааны самбарын байршлаар шууд хүрдэг
  • Таны мессэж үг тасралтгүй, олон удаагийн давтамжтай хүрч байдаг
  • Самбарын сурталчилгаа нь хэрэглэгчдийн анхаарлыг бусад аль ч төрлийн сурталчилгааны хэрэгслүүдтэй харьцуулашгүй ихээр татдаг байна.
  • Хэрэглэгчид худалдан авалт хийх үед бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулагч байгууллагуудтай андуурагдах байдлаас сэргийлдэг
  • Өртөг зардал хамгийн ихээр хэмнэх үр дүнтэй сурталчилгааны нэг ...

Самбарыг сонгохдоо анхаарах зүйлүүд

  • Оновчтой байрлал
  • Нүдэнд харагдах өнцөг
  • Хүмүүсийн төвлөрөл
  • Самбарын хэмжээ
  • Самбарын төрөл

37 инчийн босоо дэлгэц /47см * 81 см/ өнгө, дууны чанартай 1080 HD - LED дэлгэцээр зар сурталчилгаагаа явуулах шинэ боломжийг бид олгож байна. Улаанбаатар хотын томоохон үйлчилгээний төв, оффисын барилгуудад байршсан энэхүү дэлгэцээр та өөрийн реклам, сурталчилгаагаа хамгийн хямд зардлаар, хамгийн олон давтамжтайгаар цацах боломжтой юм.

    • Оффис дэлгэцийн орчин үеийн шийдэл болох 37 инчийн 1080 HD дэлгэц нь өнгө үзэмж сайтайн дээр 160 градусын налуу өнцгөөс огт сариналгүй тод харагддаг давуу талтай.
    • LED дэлгэц нь өөр дээрээ дотор хэрэглээнд зориулсан стерео спикертэй тул тухайн зай талбайд хангалттай хэмжээгээр дуу, дүрсний өндөр чанартайгаар реклам, сурталчилгааг хэрэглэгчдэд хүргэх боломжтой.
    • Хөл хөдөлгөөн, үйлчлүүлэгч ихтэй барилга, обьектод байрласан энэхүү дэлгэц нь явган хүний харааны түвшинд байршсан бөгөөд, хүлээлгийн горимыг тооцоолон суурилуулсан учраас хэрэглэгчийн анхаарлыг татах олон давуу талтай.
    • ТВ сурталчилгаагаар дамжуулан ажлын цагаар хэрэглэгчдэд сурталчилгаа хүргэх боломжгүй байдаг өнөө цаг үед оффис болон үйлчилгээний төвүүдэд байршсан зар сурталчилгааны дэлгэцээр зорилтот хэрэглэгчдэд мэдээллээ хүргэж боломжийг бүрдүүлж байна.

“Мэтис” ХХК-ы байршуулсан цахилгаан шатан дахь зар сурталчилгаа нь 27*41 см-ын хэмжээтэй буюу A3 стандарт хэмжээтэй самбар юм. Өндөр барилгууд шинээр сүндэрлэн буй Улаанбаатар хотод маань цахилгаан шатан дахь зар сурталчилгаа нь шинэ хэлбэрийн, хэрэглэгчдэд мэдээллээ шууд дамжуулах үр дүнтэй арга хэлбэр билээ.

Өндөр хөгжилтэй орнуудын жишигт цахилгаан шат нь зүгээр л нэг хүн зөөдөг тээврийн хэрэгсэл байхаа болиод удаж байна. Цахилгаан шатыг зар сурталчилгаанд ашиглахад хамгийн үр дүнтэй орон зай хэмээн онцолж төрөл бүрийн хэлбэрээр зар сурталчилгааг хөгжүүлсээр байна. Цахилгаан шатан дахь хэвлэмэл зар сурталчилгааны давуу талууд олон бий. Үүнд:

  • Телевизийн зар сурталчилгаа, интернет зар сурталчилгаа зэргээс ялгарах зүйл нь хэрэглэгч түүний сувгийг сольж, унтрааж, эсвэл устгаж болохгүй. Өөрөөр хэлбэл цахилгаан шатаар зорчиж буй нүд нь нээлттэй хэн бүхэнд шууд хүрэх бололцоотой.
  • Орон сууцны цахилгаан шатанд байршсан зар сурталчилгааг тухайн байрны оршин суугчид өдөр бүр олон удаа тогтмол харах болно. Зар сурталчилгаанд өртөх давтамж нэмэгдэх тусам худалдан авах эрмэлзэл түүнийгээ дагаад нэмэгддэг байна.
  • Хэрэглэгчид цахилгаан шатан дотор зорчиж байх үед анхаарал төвлөрөх өөр зүйл байдаггүй ба утасны сүлжээ тасалдаж хаалттай орчин бий болох бөгөөд хэрэглэгчдийн санах түвшинд хамгийн тодоор хоногшдог байна.
  • Телевизийн зар сурталчилгаа, интернет болон сошиал зар суртлачилгаа, сонин сэтгүүл, фм радио зэргээр дамжуулсан зар сурталчилгааг хэдэн хэрэгэлэгчид үр дүнтэй хүрснийг баттайгаар тодорхойлоход хүндрэлтэй байдаг бол цахилгаан шатны зар сурталчилгааг тогтмол зорчдог хэрэглэгчдийнх нь тоог шууд тооцоолох боломжтой билээ.

Зар сурталчилгаагаа явуулах, үйл ажиллагаагаа хурдасгах хүсэл эрмэлзэлтэй эрхэм харилцагч, түншүүд та бүхнийг зар сурталчилгааны шинэ хэлбэр болох цахилгаан шатны зар сурталчилгаанд бидэнтэй нэгдэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Гадна хаяг бол байгууллагын нүүр царай байдаг. Тийм ч учраас гадна хаяг, сурталчилгаагаа чанартай, өнгө үзэмжтэй гүйцэтгүүлэх шаардлага байгууллага бүхэнд тулгарсаар байна. Бид өөрийн үйл ажиллагааны туршлага, тоног төхөөрөмж, чадварлаг боловсон ажилтангууд дээрээ тулгуурлан чанартай, шинэлэг бүхнийг хийж, харилцагчиддаа чанарыг амлан, тогтмол хамтран ажилласаар байна.

Бид байгууллагын маркетингийн эвент өдөрлөг, тоглолт, хурим найр гэх мэт бүх төрлийн арга хэмжээнд зориулсан бүхий л төрлийн үйлчилгээг санал болгож байна. Үүнд:

  • Тайз /3м*5м – 10м*6м/
  • Карказ
  • Хөгжим, аппаратур /1200 ватт – 32000 ватт/
  • LED дэлгэц /P-5/
  • Гэрэл /мак гэрэл, лед бар/
  • Асар /5*5, 3*3/
  • Чимэглэл
  • Ширээ, сандал
    • "Мэтис" зар сурталчилгааны агентлаг нь орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, технологийн хурд дээр тулгуурлан чанартай хэвлэлтийг гүйцэтгэдэг билээ.
    • Дадлага туршлагатай, чадвартай салбартаа тэргүүлэгч баг зузаан, нимгэн бүх төрлийн хэвлэлтийг хүссэн хэмжээ загвараар хийж гүйцэтгэдэг. Бид хэвлэлийн материал болох түүхий эдийг өөрсдөө оруулж ирдэг учраас материал, чанарын өргөн сонголт, хямд үнийг санал болгодог билээ.
    • Мөн хулдаасан хэвлэлээ бүх төрлийн самбар, хана, байгууллагын гадна чанартай тогтоож суурилуулдаг билээ.

“Мэтис” ХХК самбарын зар сурталчилгааны нэгдсэн мэдээллийн сан болох www.sambar.mn “нэг цэгийн үйлчилгээ”-ий вэбсайтыг үүсгэн байгуулсан Монголдоо анхдагч зар сурталчилгааны самбарын мэргэшсэн компани билээ. Тиймээс бидэнд зар сурталчилгааны самбар зөөвөрлөх, угсрах, барих, засварлах арвин туршлага бий.

Энэхүү туршлагадаа тулгуурлан одоогийн Монголын зар сурталчилгааны самбаруудыг хөгжүүлэх, нийслэлийн өнгө үзэмжид эерэг нөлөө үзүүлэх, шинэлэг загварыг бий болгох, хэрэглэгчийн анхаарал татах чадварыг нэмэгдүүлэх зэрэг зорилгын хүрээнд олон төрлийн ажлуудыг төлөвлөж байна. Тухайлбал:

  • Зар сурталчилгааны самбарын тулгуурыг байгууламжтайгаар барьж гүйцэтгэх.
  • Олон улсын жишиг стандартад нийцсэн Light Billboard-г бий болгох. /том самбарын хэмжээтэй, дотроосоо гэрэл асдаг/
  • Томоохон байгууллагуудтай хамтран 3D биллбоард самбарыг өнгө, загвар, дизайны шинэлэг шийдэлтэйгээр барьж байгуулах.

Бидний төлөвлөгдөж буй төслүүдийн хамгийн орчин үеийн хэв загвар нь 3D зар сурталчилгааны самбар юм. Уламжлалт самбарын сурталчилгааг олон улсын зар сурталчилгааны, жишиг хөгжилтэй хөл нийцүүлэн алхах зорилгоор “Мэтис” ХХК хамтран ажиллагч, харилцагчид байгууллагууддаа байгууламжтай самбар буюу 3D хэмжээст биллбоард самбарыг санал болгож байна. Энэ нь энгийн зар сурталчилгааны самбараас дараах давуу талуудтай болно.

  • Нийслэлийн өнгө үзэмжинд эерэг нөлөөтэй
  • Загвар дизайны онцлог шийдэлтэй
  • Хүний анхаарлыг татах чадвартай
  • Мэдээлэл хоногшуулах

3D хэмжээсээр бүтээгдсэн зар сурталчилгааны самбар хийц, загвар дизайнаасаа хамааран хэрэглэгчдийн анхаарлыг татах чадвар нь энгийн хийцтэй зар сурталчилгааны самбараас 2-4 дахин өндөр байдаг нь судалгаагаар баталгаажсан байна. Анхаарал татах чадвараар өндөр байхын зэрэгцээ уламжлалт самбарын сурталчилгаатай харьцуулахад 3D хэмжээст өвөрмөц сурталчилгаа хүний ой тоонд хоногшиж үлдэх магадлал 3 дахин өндөр байдаг.

Ийнхүү 3D самбарын зар сурталчилгаа нь Advertiser компаниудад байгууллагаа болон брэнд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн анхааралд өртүүлэх, хоногшуулах томоохон боломж, давуу талыг бий болгож чадах орчин үеийн шинэ хэв маяг юм.

“Мэтис” ХХК-ы зар сурталчилгааны самбарууд дээр 3D хийц төлөвлөж гүйцэтгэх болон шинээр 3D самбар хийж гүйцэтгүүлэх гэх мэт бүхий л төрлөөр хамтран ажиллах сонголтыг бид танд үлдээж байна.